Saturday, August 29, 2009

Ажлын байр

Авилгын эсрэг тогтолцооны гол обьектуудын нэг нь шинээр байгуулагдсан Авилгын эсрэг тэмцэх бие даасан бүрэн эрхт байгууллагад, хуулийн дагуу авилгыг багасгах ажлыг гүйцэлдүүлэхэд дэмжлэг үзүүлж, судалгаа явуулах ажлын байрыг санал болгож байна.
Авилгын эсрэг байгууллага болон ажиллахаар сонгогдсон боловсон хүчинд олон улсын байгууллагаас зөвлөх томилон, Монгол дахь Авилгын индексийг зайнаас тандан судлахад дэмжлэг үзүүлнэ. Авилгатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний төв нь, олон улсын зөвлөхийн санал болгосон Авилгын Индексийг боловсруулах төслийн арга зүйн тусгай зөвлөгөөнд үнэлгээ өгөх Орон нутгийн ахлах судлаачийн (зөвлөх) туслахыг хайдаг.

АЖИЛЛАХ ЦАР ХҮРЭЭ

Зөвлөх нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:

1. Олон улсын зөвлөх болон судалгаа, шинжилгээний төвөөс гаргасан авилгын индексийг зохиох арга зүйн бүтцийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, шүүмжлэх.
2. Авилгын эсрэг тэмцэх арга зүйг зохиоход заавар зөвлөгөөгөөр хангах, тухайлбал хийгдсэн байвал зохих үйл ажиллагааг тодорхойлох.
3. Судлаачид, хамтран ажиллагсад, NGO - н төлөөлөгчид, хамтран ажилладаг байгууллагууд, ажилчдын хооронд Авилгын Индексийн арга зүйг зохиоход явагдах хэлэлцүүлгийг хөнгөвчлөх.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛС

  • Олон улсын зөвлөхийн санал болгосон Авилгын Индексийг зохиох аргад шүүмж хийн хэсэгчилсэн тайлан тавих;
  • Авилгын Индексийг зохиох арга зүйд хэсэгчилсэн зөвлөгөө өгөх;
  • Авилгын Индексийг зохиох арга зүйн хэлэлцүүлгээр тайлан тавих;
БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Зөвлөх нь судалгаа шинжилгээний газрын ахлагчийн удирдлаганд, Авилгатай тэмцэх газартай ойр ажиллах ба Авилгатай тэмцэх газрын коммиссар генералд тайлангаа шууд тавина. Мөн Засгийн газрын төсөл зохицуулах газрын менежертэй ойр ажиллана. Авилгатай Тэмцэх Газрын төслийн зохицуулагч нь өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин удирдана. Авилгатай тэмцэх газрын коммиссар генерал өөрийн туслах ажилтнаа дээрх шалгууруудын дагуу сонгох бөгөөд, зөвлөх тэдэнтэй хамтран ажиллана.

ЗӨВЛӨХИЙН ШАЛГУУР/ СОНГОХ СТАНДАРТ

  • Боловсрол: Өргөдөл гаргагч улс төр, эдийн засаг, социологи, статистик, криминологи зэрэг салбарт Ph.D юмуу Sc.D зэрэгтэй байх
  • Арга зүй судалгааны дизайн зэрэг дээр тоо болон чанарын үнэлгээгээр улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн байх.
  • Социологи болон статистик судлалаар 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
ГЭРЭЭНИЙ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

Авилгатай тэмцэх газар зөвлөхийн санхүүжилтийг 2009.3 сарын эхээр хийх хүсэлтэй байна. Гэрээний үргэлжлэх хугацаа 1 сар.
Зөвлөх нь дараах дүрмийн дагуу сонгогдоно, Дэлхийн Банкны Дүрэм : Зөвлөх сонгон ажилд авах Дэлхийн Банкны Зээлдэгчдийн газар, 2004. 5 сар.
Хэрэв та дээрх шаардлагуудыг хангаж байвал өргөдөл, CV болон сүүлийн ажиллаж байсан 2 газрын тодорхойлолттой цуг дугтуйнд хийж 2009 оны 3 сарын 3 ны 11:00 цагаас өмнө манай ажлын байранд авчирч өгнө үү. Зөвхөн шалгарсан өргөдөл гаргагчидтай холбоо барина.

No comments:

Post a Comment